Хэрвээ та аймшгийн кинонд орвол яаж амьд үлдэх вэ?



Хэрэв та аймшигт араатныг алсан гэж бодож байгаа бол хэзээ ч үхсэн эсэхийг нь шалгах гэж ойртож очиж болохгүй.
Байшин чинь хуучны оршуулгын газар дээр эсвэл орчимд нь баригдсан. Хуучин оршин суугчид нь галзуурсан, амиа хорлосон, сүнс дууддаг байсан бол нэн даруй тэр байшинг орхин зугатаа.
Элдэв чөтгөр шулам амилуулдаг тарни, маанийг тоглоом шоглоомоор ч гэсэн хэзээ ч бүү унш.
Цахилгаан гэнэт тасарвал харанхуй өрөө, хонгил руу хэзээ ч бүү ор.
Хүүхдүүд тань тантай гэнэт латин эсвэл арамей мэтийн аль амбсын үеэс эхлэн хэн ч ярихаа байсан хэлээр өөр хүний хоолоойгоор яриад эхэлвэл шууд буудчих. Ингэвэл ядаж хожим нь сэтгэлээр шаналах нь бага.Гэхдээ ганц сумаар асуудлыг шийдчих нь юу л бол гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
Олуулаа яваа бол хоёулханаа эсвэл ганцаараа тасарч холдох хэрэггүй.
Олуулаа хотын захад байдаг хаягдсан байшинд нийллэг хийж будаа болгох гэж байгаа гэртээ үлдэхийг хичээ. Хэрэв явахаас өөр аргагүй болсон бол ганцаараа явж хэрхэвч болохгүй. Заавал хосоо олох хэрэгтэй. Мөн бүгдийг инээлгэдэг марзан, хошин нөхөр бол наргиж эхлэхээс өмнө гэрээслэлээ биччихээд амиа хорлочихсон нь хавьгүй дээр гэдгийг тогтоож ав.
Тамын үүдийг нээдэг тааврыг хэзээ ч бүү таа.
Угаалгын машин, богино долгионы зуух, зураг гэх мэтийн зүйлс гэнэт өөрөө асаад ажиллаад эхэлвэл гэрээ нэн даруй орхин аль болох хол зугт.
Танихгүй хотод иртэл гудамжинд ньf нэг ч амьд хүн харагдахгүй байгаа бол хэрэг бишдэхийн цондон гэж ойлгоод хотоос үтэр түргэн зугт.
Аймшигт араатнаас зугатаж байгаа бол багаа бодож хоёр удаа бүдэрч унана гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Мөн таныг яаж ч хар хурдаараа гүйсэн мангас хэдхэн алхаад л гүйцээд ирнэ гэдгийг анхаараарай.
Хэрэв найз нар чинь гэнэт нүд ам нь гялалзаад, үс ноосонд дарагдаад, могой шиг исгэрээд унавал аль болох хурдхан шиг зайгаа авч зугтсан нь өлзийтэй.
Хэрэв танихгүй газар явж байхад гэнэт шатахуун чинь дуусвал утсаар ярих гэж хамгийн ойр байгаа сарампай байшингийн хаалгыг бүү тогш.
Гартаа алх, цахилгаан хөрөө, хайч, хутга, гагнуурын алх гэх мэтийн зүйлс барьсан танихгүй хүмүүсийг аль болох олон километрийн цаагуур тойрч гарахыг хичээ.
Хэрэв та эмэгтэй хүн бол хэзээ ч нүцэглэх хэрэггүй. Учир элдэв гаж донтонгууд зєвхєн нүцгэн эмэгтэй хүн рүү дайрдаг.
Үхсэн хүнийг хэзээ ч бүү шоол, гар хүрж үзэх талаар мөрөөдсөний ч хэрэггүй.
Таны амьдардаг хот, суурин газрын ойролцоо солир унавал бушуухан хотоо орхин нүү.
Хэрэв ямар нэг амьтанд хөөгдөж яваа бол машин чинь шинэ хуучнаас үл хамааран асаах гэхэд асахгүй, хэд хэдэн удаа түлхүүрдэх хэрэг гарна гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
Танд аз таарч кино дуусахад амьд үлдсэн цөөн хүмүүсийн тоонд орсон бол дараагийн ангид хэрхэвч тоглож болохгүй шүү. Үгүй бол кино дөнгөж эхлэв үү үгүй алуулах болно.
Энд тэнд гэнэт гэрэл гараад ирвэл удахгүй муу юм болно гэж мэд.
Танд туслахаар ирсэн хүмүүс рүү мангас шууд л дайрч, голдуу “ням” “ням” гэчихдэг болохоор тэдэнд нэг их найдах хэрэггүй. Мөн та үхэхээсээ өмнө тэдгээрийг тасар татуулсан цогцостой нэг бус удаа таарч айж, цаг алдах хэрэг гарна гэдгийг анхаараарай.
Хэн нэгэнтэй мөрийцөж мундаг зүйл хийх нь амиа хорлож байгаатай адил гэдгийг анхаар.
Таны амьдардаг хот,дүүргийг хүмүүс гэнэт ямар нэг далдын хүчин эсвэл харь гарагийнханы эрхшээлд автсан гэдгийг мэдвэл ямар ч нөхцөлд цагдаагийн газар руу утсаар ярьж болохгүй. Учир нь А/цагдаа нар аль хэдийн нөгөө муу ёрын хүчний эрхшээд орчихсон болохоор та шууд л дайсныхаа гарт орно. Б/танд хэн ч итгэхгүй бүгд шоолон инээлдэх болно. Ямар ч хувилбартай учирсан гэсэн ганцаараа л бүгдэнтэй тулалдах хэрэг гарна.
Та киноны хамгийн гол муу талын баатарт тусласан бол хариу тус хүлээх хэрэгүй. Ингээд ч бүү хэл киноны төгсгөлд танд болон гол мангас адилхан таалагддаг байсан хэн нэгэн бүсгүйгээс болж алуулна гэдэгт бэлэн байж, өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлд.
Харь гараг дээр буутал эргэн тойронд чинь өндөг шиг хэлбэртэй сонин зүйлс таарвал гар хүрч огт болохгүй шүү.
Тантай хамт харь гараг дээр буусан хүмүүсийн нэгнийх нь биенд аймшигт шимэгч амьтан үүрлэсэн бол тэр нөхрийг шууд газар дээр буудаад эсвэл хөлөг рүүгээ оруулалгүй орхиод нис. үгүй бол танай хөлөг улмаар дэлхий тэр чигээрээ устах аюултай тулгарна гэж мэд.
Таны итгэдэг хэн нэгэн хүн танд битгий унт, битгий зогс эсвэл цахилгаан хөрөөтэй гаж дотнтны эрэлд ганцаараа бүү яв гэх мэтийн зөвлөгөө өгвөл бурханы нэрийг бодож түүнийг дага гэж зөвлөмөөр байна.
Кинонд байгаа цагт, ялангуяа гэртээ ганцаараа байхдаа хэзээ ч бүү усанд орж бай.
Киноны явцад биеийнхээ нэг эсвэл нэлээд хэдэн хэсгийг алдвал сандрах хэрэгүй. Учир нь цаашдын өрнөл явцад алдсан эрхтнээ тармуур, махир дэгээ, цахилгаан хөрөө мэтийн ямар нэг эдээр орлуулна.
Аймшигтай араатан, муу ёрын хүчтэй тулалдахдаа буу зэвсэг ашиглаж байгаа бол нөөц зэвсэгтэй болох талаар урьдчилан арга хэмжээ авсан нь дээр. үгүй бол сая сумтай байсан ч гэлээ сум чинь мангасыг яг устгадгийг даваан дээр дуусах болно. Гэхдээ таныг Арнольд гэдэг бол айх хэрэггүй бөгөөд сум чинь аяндаа цэнэглэгдээд байх болно.
Хэн нэгэн нь цаана нь хэн нэгэн нь маажаад, хүндээр амьсгалаад байгаа цоожтой хаалгыг хэзээ ч бүү онгойлго.
Хэрэв утас ажиллахгүй байтал дээд давхар эсвэл нөгөө өрөөнд чинь хэн нэгний алхах дуу гарахыг сонсвол хэн орж ирснийг нь харах гэлгүй шууд зугат. Харин алуурчин нь та өөрөө мөн бол дээшээ зоригтой гарч болно.
Шашин шүтлэггүй хүмүүс голдуу хамгийн аймаар, хэрцгий бөгөөд ямар ч утаггүй үхлээр үхдэг.
Хэрэв та мангасыг нам буудсан, хатгасан, харвасан, хараасан гэж бодож байгаа бол хаа нэг тийшээ бус харин шууд камер руу хар. Хэрэв камер ямар нэг шалтгааны улмаас тань руу биш харин хаа нэг єєр тийшээ харж байгаа бол мангас үхээгүй байна гэж ойлгоод үтэр түргэн зугт.
Хэрэв та гол дүрийн баатар биш бол кино дөнгөж эхлэнгүүт амиа хорлох нь хамгийн хялбар бөгөөд энгийх үхэл болно.
Хэрэв та хүүхэд бол айж, сандрах хэрэггүй. Ямар ч аймшигт кинонд зөвхөн шилжилтийн насны банди, охидыг л алдаг юм. Жаахан хүүхдүүдийг аймшгийн кинонд мангас түр залгиж, гаж донтон түр олзолдог бол чүтгэр хэсэг хугацаанд л шүгэлдэг нь бичигдээгүй хууль болохоор санаа амар байж болно.
Хэрэв таны араас мангас хөөгөөд та мангасыг яг ардаа байгаа гэж бодож байгаа бол тун удалгүй гэнэт урд чинь гараад ирэх байх. Хэрэв та хүүхэн бол хальтирч уначихаад босонгуутаа эргээд харахад чинь яг урд чинь зогсож байх болно.
Аймшигт араатныг ангуучилж байгаа бол гал, хүчил, цахилгааны аль болох их хэмжээгээр ашиглна. Бүгдийг нь зэрэг ашиглавал бүр сайн. Дээр нь атомын бөмбөг шидвэл бүр найдвартай

Хоригдол эрийн сүнс өш хонзонтой хүнээ хорлосоор л


Би үүнийг шоронгооч бичиж байна. Сүүлийн үед надад хачин сонин юя үзэгдээд байх боллоо. Энд би өөрийнхөө хийсэн хэрэг, ялынхаа тухай бичихыг хүссэнгүй. Харин өөрт минь тохиолдоод байгаа нэг жирийн биш явдлын тухай бичих гэсэн юм. Би шоронд хоёр жил болж байна. Энэ бүх хугацаанд би ганцаардал, харуусал, доромжлол, дарамтыг бишгүй амссан. Гэсэн ч би доошоо ороогүй. Харин сүүлийн үед би нэг юмнаас болж сэтгэл санаагаар унаж ганцхан өөрөө өөртөө зовж явна. Тэгээд та бүхэнд хандаж өөрт минь тохиолдоод байгаа  энэ муу ёрын явдлын тухай бичихээр шийдлээ. Таван сарын өмнө манай камерт хоригдож байсан малын хулгайн хэрэгтэй Цогтоо гэдэг залууг /хүмүүсийн нэрийг товчлов/ манай эндэхийн нэг овгор хулгайч Баатар гэгч Чагнаа гэдэг хоригдолтой нийлээд боогоод алчихсан юм. Цогтоо уг нь томоотой, гүндүүгүй залуу л даа. Даан ч дэндүү зөрүүд гөжүүд байсан. Тэр зангаасаа болж л амиа алдсан.Би Цогтоотой нэлээд дотно, нарийн ширийн юмаа ярьдаг байсан юм. Цогтоог яг алж байхад нь харсан үзсэн хүн байхгүй гээд Баатар Чагнаа хоёр ч эг их сүртэй шийтгүүлээгүй, дарамтлан зовоож байсан гэдгээр л ганц хоёр жилийн ял нэмүүлсэн болоод өнгөрсөн. Тийм болохоор надад нэг л сонин санагдаад байсан юм. Тэгээд би нэг удаа камертаа ганцаараа сууэ байхдаа Цогтоогын зургийг гаргаж ирээд “Шоронд ч хүний амь нохойн амь шиг л байдаг юм байна даа. Чамайг санаатай алчихаад байхад хэн ч тоосонгүй дээ. Чи уг нь яаж ийж байгаад эндээс гарсан бол” гээд л санаандгүй хэлсэн юм. Тэгээд тэр шөнөдөө би унтаж чадахгүй хөрвөөж байгаад бие засах гээд л жорлонруу очлоо. Дөнгөж бие засчихаад эргэтэл гэнэт ард нэг хүн “Чиний түрүүн хэлдэг үг үнэн шүү” гэж аягүй тод хэлсэн. Тэгэхээр нь би мэл гайхаад юу билээ гээд эргээд харсан чинь яг урд минь Цогтоо зогсож байсан. Тэр яг нас барахдаа ямар байсан яг тэр байдлаараа өмнө минь зогсож байсан. Түүний нүүр ам авах юмгүй болоод хавдаад хөхөрчихсөн шүд амыг нь хэгз хэгз цохиод хаячихсан байсан юм л даа. Би Цогтоог хараад бүр хөшчихсөн. Тэгээд нэг мэдэхэд байдгаараа орилчихсон гүйж явсан. Тэрнээс хойш Цогтоо миний нүдэнд байнаг үзэгддэг болж дагаж эхэлсэн. Эртээд нэг шөнө унтаж байгаад гэнэт сэрсэн чинь тэр яг миний дээр агаарт тогтчихсон байж байсан. Би үхтлээ айгаад өндийсөн чинь “Тэр наарны ард байгаа модон шитэй хутгыг авч гараад Баатарын зүрхэнд зоогоод өгөөч” гээд гуйгаад байсан. Би бүр аргаа бараад дэрээ аваад шидсэн. Ерөөсөө нэмэр болохгүй байна лээ. Би хамт байгаа хүмүүстээ хүртэл хэлсэн. Тэд нарт юу ч мэдрэгдэхгүй байгаа ю шиг байна лээ. Одоогоос сарын өмнө нэг шөнө миний хөнжлийг хуу татаад хаячихсан. Тэгэхээр нь би цочоод өндийсөн чинь Цогтоо миний өмнө нэг хүний толгой барьчихсан зогсож байсан. Тэгснээ “Би Баатар,Чагнаа хоёрыг яг ийм болгоно” гээд инээх шиг болсон. Үнэхээр хэцүү байсан. Ийм юмыг чинь хүнд хамаагүй ярьж болохгүй юм. Би солиорчихоод байну уу, аль эсвэл үхсэн хүмүүс ингээд яваад байдаг юм боловуу. Цогтоо сүүдээ намайг хүртэл занах болсон. Мэдээж  та нар миний бичсэн юмыг уншаад гайхах байхал даа. Гэхдээ хамгийн аймшигтай нь одоогоос хор дооо ноногийн өмнө Цогтоо надад ” Би Чагнаа, Баатар хоёрыг авч явчихаад дараа нь чамайг ирж авна”  гэсэн юм л даа. Тэрний маргааш нь би Цогтоо Чагнааг том тогоонд хийгээд гэдэс дотрыг нь хагалчихсан сууж байна гэж зүүдэлсэн. Тэгтэл маргааш өглөө нь Чагнаа гэдэс өвдөөд гэчихсэн эвхрээд явж байсан. Тэгсэн хорих ангийн эмч үзээд мухар олгой байна. авахуулах хэрэгтэй гэсэн. Тэгэнгүүт тэр хөөцөлдөж байгаад хот руу явсан юм. Тэгтэл хамгийн сүүлд сонссоноор бол Чангнаагийн олгой дотроо хагараад бие нь их муу байгаа сурагтай байна. Тэрнээс гэдна Цогтоо Чагнааг явснаас хойш бараг үзэгдэхээ болиод байснаа гурав хоногийн өмнө хорихын хашаа  налчихсан зогсож байгаа харагдлаа Тэрний хоёр гар нь нил цус болчихсон бүр цус нь доошоо дусалж байсан. Их аймаар. Миний бичсэн болгон үнэн шүү. Би даажигнаж тохуурхая гэж бодсонгүй. Сүнс гэж байдаг юм байна. Би өгчигдөр аргаа бараад Цогтоогийн зургийг шатаасан Цаашид яахыг мэдэх юм алга.

Хорлолд өртсөн сувилагч


Хүн сонирхолгүй юмандаа хүчилдэггүй гэж үнэн аж.Эрдэнэчимэг сургуульгүй хоцрохгүй гэсэндээ сувилагчйин сургуульд  элсэн орж төгсөөд ажилгүй,хоолны сав гэж дуудуулахгүйн тулд нэгэн хувийн эмнэлэгт ажиллах болжээ.

Гэвч энд 2 жил болохдоо  дургүйд хүчгүйн үлгэрээр ажилдаа анхаарал халамжгүй хандаж өвчтөндөө  буруу тариа хийснээс болоод  золтой л Луусангийн хорихийн хаалга татсангүй үлджээ.Мэдээж сувилагчийн эрхээ 2 жилээр хасуулав.Гэхдээ тэр үүнд гутарсангүй. Харин өч төчнөөн хүнд зэмлүүлж зүхүүлж тэнэг мулгуу болтлоо доромжлуулснаас сэтгэл санааны гутралд оржээ. Мөнөөх өвчтөний эхнэр, хадам ээж хоёр Эрдэнэчимэгийг элдвээр зүхэж занахдаа “Чи нэг л өдөр үхэж далдарна” гэжээ.Энэ үг түүнийг шаналган зовооно.Сүүлдээ шөнө болгон хар дарж,сүүмийсэн зэгэл дүрстэй хохимой толгойтой албин 2 гартаа  шанага шиг том тариа бариад хатгаж байна гэж зүүдлэх болсон байна.Охинийхоо  зовж  байгааг зүгээр суугаад  харж тэвчээгүй ээж нь лам хараар хичнээн явсан ч засал авсангүй. Эцэстээ Эрдэнэчимэг сууж байснаа гэнэт огло харайн орилж босоод ” Намайг хатгаж алах гээд чөтгөр хөөгөөд байна” гэх болсон тул Шархадны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд ч хэвийн байдалдаа орсонгүй. Тэрбээр “Ээжээ хөөгөөрэй зугтаарай. Шанага шиг том тариатай хүн ороод ирлээ” гэж хашгирдаг болжээ. Айсандаа царай нь үнсэн хөх болсон охиноо харан эх нь шаналсаар өөрийнх нь хууч хөдөлж хэвтэрт оров. Хамгийн хачирхалтай нь Эрдэнэчимэгийн бүх бие үнэхээр тариулчихсан юм шиг улаан гүвдрүү болчихжээ. Ухаан санаа нь самуурав уу гэхээр эмч нар эрүүл гэх. Эцэстээ Эрдэнэчимэг “Бурхан намайг гэсгээж байна. Буг чөтгөрүүд бүгд миний эсрэг дайрч байна” хэмээн үглэх болсон бөгөөд түүнийг хараад хэн ч эрүүл гэж итгэхээ больжээ. Харин ээжийнх нь холын садан Даржаа гэгч атигар шар өвгөн зовлонт бүсгүйг хараад “Үнэн л ярьж байна даа. Танай гэрт бүү хэл гадаа чинь хүртэл дүүрэн сүг зэтгэр хөлхөж байхад эндээс яагаад нүүдэггүй юм бэ? Даруйхан буурь сэлгэ” гэж шаардсанаар хөр цастай өвлийн өдөр гэрээ буулгаж Даржаа өвгөний бага хүүгийн хашаанд нүүж очсон байна. “Их л хар хэлтэй улсын хорлол тусч дээ. Яаж ч өвдөж хэвтсэн байлаа ч энэ хүүхдийг тарьж болохгүй шүү” гэж өвгөн захисан байтал Эрдэнэчимэгийг нэг өдөр жигтэйхэн халуурахад бэргэн нь тэр захиасыг нь мартаад пенициллин тарьчихжээ. Гэтэл бүсгүй маш их өвдсөндөө дуу тавин чарлахад түүний цээжин дээр зэгэл саарал сүг сүнс сүүмийн зогсож байхыг бэргэн эгч нь үзээд ухаан алдан унажээ. Харин Эрдэнэчимэгийн өвчтэй эх тэр сүгийг үзүүт өмнөх аягатай зэлгээн цайгаа цацаж орхивол мөнөөх хохимой толгойтой сүг охиных нь цээж рүү орчихсон мэт алга болчихож. Тэр шөнө Эрдэнэчимэг бүсгүй дөнгөж 22-хон насандаа буцаж ирдэггүй ертөнц рүү одсон агаад түүнийг сүүлчийн амьсгал хураах тэр хоромд нөгөөх сүүмгэр сүг цээжин дээр нь өвдөглөн сууж байхыг эх нь дахин харсан байна. Тэгэхэд Даржаа өвгөн “Тарьж болохгүй гээд байхад тариад хохироочихлоо” гэж хэлсэн бөгөөд аймшигтай нь тэр шөнө өрх нь бүтээлгээстэй гэрийн сүг сүүдрүүд тасрахгүй цувран гарцгаахыг талийгаачийн хойдох ажил төрөлд туслахаар ирсэн хүмүүсийн олонхи нь үзээд ихэд цочирджээ. Ийм юм харсан улс яаж бүрлээчийг хэдэн өдөр байлгах вэ гэж хэлэлцээд, лам хартай зөвлөлдөн ярилцаад маргааш нь л хөдөөлүүлсэн байна. Тэднийг Далан давхар руу бачимдуухан явах замд цагаан саарал булган дээлтэй нэг эмэгтэй зогсоод удтал гөлрөн ширтэж байхыг Даржаа өвгөн харжээ. Оршуулгын цуваа холдон холдсоор нөгөө эмэгтэйн бараа тасрах үед гэнэт талийгаач Эрдэнэчимэгийг хийсэн авсан дотроос “Ээжээ авраарай” гэх бүдэгхэн дуу гарахыг тэнд байгсад золтой л машинаасаа бууж зугтаах шахсангүй. Гэхдээ тэдний хэн нь ч сонссон зүйлдээ итгээгүй ба салхины улиан л тэгэж санагдсан байх хэмээн дараа нь ярьцгаажээ. Харин Даржаа өвгөн “Одооны буг чөтгөрүүд дийлдэхээ больж байна даа. Хүмүүс хүртэл тэдэнтэй ханьсан нөхцдөг болжээ” гэж их л энэлсэн байдалтай хэлэхэд оршуулганд оролцогсод сонссон зүйл нь бодит байсныг ухаарч гэр гэрийн зүг яаравчлан оджээ. Энэ явдлыг миний бие Даржаа өвгөнөөс түүний “Одоо цагийн сүнс зэтгэрүүд дийлдэхээ больжээ” гэж хэлснийг ихэд эмзэглэж аймсаж хүлээж авсан юм. Магадгүй одоо ч миний дэргэд тэдгээр сүг сүүдэр хаа нэгтэйгээс сүүмийн харж байж ч мэднэ. Хүмүүс нь хүртэл эвдэрсэн цагт тэднийг дарах бурхан ч олдохгүй болдог бололтой. Бурханы номонд ч тэгж байдаг гэнэ лээ.

Хамгийн ер бусын үхлүүд


Сарны сүүдэр аймшигтай 
Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли По саранд маш дуртай байв. Тэр нэг шөнө усанд туссан сарны дүрсийг тэврэх гэж оролдон, завинаасаа унаж, Янцы голд живж үхжээ.

Сахлаас ганц болжээ.
Австрийн Ханс Штайнингер сахлаа 1.4м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал амийг нь авах тавилантай байж. 1567 онд хотод түймэр гарах үед тэр зугтааж яваад сахлынхаа үзүүр дээр санамсаргүй гишгэж унан, хүзүүгээ хугалж нас баржээ.

Давсгаа суллах тустай 
Данийн язгууртан, одон оронч Тихо Браге маш этгээд, хачин хүн байжээ. Хүлээн авалтад алиа салбадайгаа авчран, ширээн доор суулгачихдаг, гэртээ хандгай тэжээх зэрэг. Тэр халз тулаанд хамраа сэлмэнд хатгуулсан учир үргэлж алт, мөнгөн хошуувч зүүдэг байв. 1601 оны хүлээн авалт маш удаан үргэлжилж, түүний давсаг чинэсэн ч тэвчээд л байв. Оройн зоогны үеэр босч явахыг соёлгүй, бүдүүлэг гэж тооцдог байсан учир тэр. Гэтэл Ханс давсагны үрэвсэл болж, хэдхэн өдрийн дараа нас баржээ. Түүхчид түүний үхлийг арай “гайгүй” харагдуулах гэж мөнгөн усанд хордсон мэт бичиж үлдээсэн гэнэ.

Удирдаачийн дохиур үхэл тээв 
Удирдаач Жан-Баптист Лулли 1687 онд Францын хаан Людовик XIV-д зориулан бичсэн “Те Deum” бүтээлийг тоглож байхдаа дохиураар хөлийн хуруугаа цохиж гэмтээжээ. Тэр эмчлүүлэхээс татгалзан үргэлжлүүлэн тоглож. Хүмүүс голдуу хөгширч эсвэл өвчнөөр нас бардаг. Мөн эмгэнэлт үхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд оромгүй, санамсаргүй, этгээд хачин үхлүүд бас тохиолддог аж. Гэтэл хуруу нь үрэвс идээлэн, нас барсан байна. Амиа золиослон байж тоглосон сүлд дуулал нь Людовик хааныг түргэн эдгэрэхэд зориулсан бүтээл байсан гэдэг.

Хэтрүүлбэл үхэл.
Шведийн хаан Адольф Фредерик идэх донтой байсан. 1771 онд 61 настайдаа хэтрүүлж идээд насан эцэслэжээ. Оройн хоолонд түүний хамгийн дуртай турс, хилэм, өнгөт байцаа, чэстэй шөл, утсан май загас, оргилуун дарс өгчээ. Зөвхөн марфипантай, сүүтэй талх л гэхэд 14 удаа өгсөн гэнэ.

Амь насаараа баталжээ 
1871 онд алдарт өмгөөлөгч Клемент Валландингэм ажлынхаа төлөө амиа золиослов. Түүний өмгөөлөлд буй Томас Макгэханыг бааранд хамт архи уусан Том Майерыг алсан гэж буруутгажээ. Харин өмгөөлөгч тэр хүн буугаа хуйнаас гаргахдаа санамсаргүй өөрийгөө буудсан гэж тайлбарлан, үнэмшилтэй болгохын тулд өөрийн буугаа авч, буудав. Гэтэл буу сумтай байж таарч, тэр өөрийгөө хороочихжээ. Өмгөөлөгчийн үхэл Томас үнэхээр буруугүй гэдгийг Тангарагтны шүүхэд итгүүлж чадсан байна.

Хэлээ хазах осолтой 
Алан Пинкертон (1819-1884) хамгийн анх хувийн мөрдөх товчоо байгуулсан алдартай хүн. Нэг удаа тэр явган хүний зам дээр хальтирч унаад хэлээ хазчихжээ. Гэтэл хэл нь үрэвсч, үхширэл үүсэн өнгөрчээ.

Ажилдаа эрт ирж болохгүй 
Алдартай виски үйлдвэрлэгч Жек Даниэл нэг өдөр ажилдаа эртхэн иржээ. Тэр сейфээ онгойлгох гэтэл кодоо мартчихав. Тэгээд уурандаа сейфээ өшиглөтөл хуруу нь гэмтэж. Ингээд халдвар орж, идээт үрэвсэл болон нас нөгчжээ.

Амтат жүржний хальс ч үхэл 
Бобби Лич үхлээс айдаггүй хүн байсан. Тэр 1911 онд торхонд суун, Ниагарын усан хүрхрээг туулсан хоёр дахь хүн болов. Бобби олон удаа аймшигтай тоглолт үзүүлж байсан ч тэнэг үхлээр насан эцэслэсэн юм. Тэр Шинэ Зеландын гудамжаар зугаалж яваад амтат жүржний хальсанд хальтирч хөлөө хугалжээ. Тэгээд хөл тайрах мэс заслын үед хүндрэл гарч, нас барсан гэнэ.

Үхлээ өөрөө бэлджээ. 
1911 онд францын оёдолчин Франц Ришель цув ч болдог, шүхэр ч болдог бүтээгдэхүүн хийв. Тэгээд түүнээ туршихаар Эйфелийн цамхагаас үсрэв. Уг нь манекен ашиглах гэж байснаа сүүлчийн мөчид гэнэт өөрөө үсрэхээр шийдсэн байна. Харамсалтай нь түүний шүхэр дэлгэгдсэнгүй, амиа алдсан юм билээ.  Хн, тэгээд үхдэггүй ээ?  Григорий Распутинд эхлээд маш их хор өгтөл хордсонгүй. Тэгэхээр бүтэн дайз сумаар буудав. Бүр болохгүй болохоор модоор цохитол бас алж чадсангүй. Сүүлд нь Нева мөрөнд живүүлжээ.

Бейсболын бөмбөг аюултай 
Бейсболын “Cleveland Indians” багийн тоглогч Рэй Чэпмен өрсөлдөгч “New York Yankees” багийн тоглогчийн шидсэн бөмбөгөнд оногдож нас баржээ.

Урт ороолт хүзүү орооно. 
1927 онд орчин үеийн бүжгийн “загалмайлсан эх” Айседор Дункан задгай машинд суун, хотоор давхиж явтал салхинд намирсан урт ороолт нь санамсаргүй дугуйнд орооцолдов. Тэгээд бүсгүй ороолтондоо татагдан машинаас унажээ. Хүмүүс хашгиралдахад жолооч зогссон ч хожимдсан байлгүй яахав.

Хог гай чирдэг 
Ах дүү Гомер ба Лонгли Коллиер нар гэр орондоо элдэв хог новш цуглуулах донтой. Хэрэгтэй юмаа хаячих вий гэж тэд ухаангүй айдаг гэнэ. Бүр хулгайчаас сэргийлж, гудамд олон жижиг занга тавьжээ. 1947 онд тэдний гэрт үхсэн хүн байна гэсэн дуудлагаар цагдаа нар очиж, дотогшоо арай гэж нэвтрэв. Дүүрэн хогтой зочдын өрөөнд Гомер үхсэн хэвтэх ба ах нь олдсонгүй. Харин тэднийхээс хоёр долоо хоногийн турш 100 тонн хогийг гаргаж хаясны дараа Гомерийн олдсон газраас ердөө 10 футийн зайд Лонгли нас барсан байхыг олжээ. Тэр хэвтрийн ахдаа хоол аваачих гэж байгаад өөрийн тавьсан занганд орж үхсэн хэрэг. Ингээд Гомер хэд хоногийн дараа өлссөөр нас баржээ.

Ток-шоуны ухэл 
Жером Ирвинг Родейл гэгч эр эрүүл хооллохыг сурталчилдаг байв. Тэр 1971 онд телевизийн ток шоун дээр “Би 100 насална. Санамсаргүй такси дайрчихгүй л бол” хэмээн онгирч байтал гэнэт зүрх нь өвдөж, тэр дороо нас баржээ.  Эфирт амиа хорлогч  Кристин Чаббак шууд эфирт амиа хорлосон анхны бөгөөд одоогоор цорын ганц сурвалжлагч. Бүсгүй сэтгэл гутралд автсан үедээ 1974 оны 7-р сарын 15-ны өдрийн шууд эфирийн 8 дахь минутанд “Та нарт зориулан, хэн нэгний урссан цус, аймшигт үхлийг хамгийн түрүүнд харуулахын тулд бүхнийг хийдэг “Channel 40’s” сувгийн бодлогыг би дэмжиж байна. Та нар телевизийн амиа хорлолт гэж юу байдгийг анх удаа харна” гээд гар буу шүүрч аван, өөрийгөө бууджээ.

Хэт таргалах осолтой 
Рок-н-роллын хаан Элвис Аарон Пресли өөрийн “Graceland” шилтгээнд угаалгын өрөөнийхөө жорлонгийн суултуур дээр амь тавьсан байв. Эмч нар түүнийг хэт таргалж, эмийн тунгаа хэтрүүлснээс болж, зүрх нь дийлсэнгүй гэж оношлов.


Япон улсад ажиллаж байсан монгол залуу амиа хорлон нас баржээ


ТЭРБЭЭР “МАНАЙ БАЙРАНД СҮНС ХАРАГДДАГ БОЛСОН. БИ АЙЖ БАЙНА” 
ХЭМЭЭН ЯРЬЖ БАЙЖЭЭ-

Японд ажиллахаар очсон монгол иргэн одоогоос нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр амиа хорлож нас баржээ. Тодруулбал, тус улсын Чүүбүү мужийн Нагояа хотод Монгол улсаас ажиллахаар очсон 20 настай Б /нас барсан иргэний нэрийг нууцлав.сурв/ түрээсийн орон сууцандаа нас барсан байдалтай олдсон байна. Хэрэг гардаг өдрийн өглөө хамт ажилладаг байсан хэсэг залуус нь түүнийг авахаар гэрт нь очиход талийгаач угаалгын өрөөнийхөө угаалтуураас өөрийгөө дүүжилж, суугаа байдалтай нас барсан байжээ.
Энэхүү хэргийг Нагояа хотын цагдаагийн газраас шалгаж, Монгол улсын иргэн Б-г  амиа хорлосон хэмээн хэргийг хаасан байна. Улмаар талийгаачийг тус улсад ажилд зуучилсан компанийнханд дуулгаж, ар гэрийнхэн нь Японд талийгаачийг чандарлуулан эх оронд нь авчирчээ.
Талийгаач Б нь 2017 оны нэгдүгээр сард Монгол улсын хөдөлмөр зуучлалын “Мэгүн” ХХК-иар дамжуулан Японы Чүүбүү мужид ажилтнаар очсон аж. Тэрээр гурван сар гаруй хугацаанд Нагояа хотод барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд түрээсийн байранд амьдардаг байжээ. Талийгаач нас барахаасаа нэг сар гаруйн өмнөөс хамт ажиллагсаддаа болон зуучилсан компанийнхандаа “Манай байранд сүнс харагддаг болсон. Би их хайж байна” хэмээн ярьж байжээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Талийгаач Японд ирээд удаагүй байсан. Хоёр гурван сар орчим л ажиллаад байсан. Би түүнийг сайн танихгүй ч хэд хэдэн удаа уулзалдаж байсан. Уулзах үед талийгаач “Би сүнс харсан, айж байна” гэж ярьж байсан ч хүмүүс нэг их тоогоогүй. Нэг л өдөр амиа хорлочихсон байсан. Түүний нас барсан тухай мэдээллийг Монголоос ажилтан илгээдэг компани нь шууд нуухыг оролдсон гэж дуулсан. Учир нь энэ хэргийг хууль хяналтынхан болон зохих газрууд нь мэдвэл наашаа ажилтан илгээх тусгай эрх нь цуцлагдаж болзошгүй хэмээж байсан. Мөн Японы Осако болон Токио хотуудад манай улсын Элчин сайдын яам, Консулын газар байдаг ч энд ажиллаж буй монголчуудын эрх ашгийг тэр бүр авч хэлэлцдэггүй” гэв.
Дээрх хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, Япон улсад Монголын иргэн амиа хорлож нас барсан тухай мэдээлэл ирээгүй гэсэн хариулт өгсөн юм. Түүнчлэн Японы Осако хот дахь Монгол улсын Консулын газартай холбогдож лавлахад дээрх хэргийн тухай ямар нэг мэдээлэлгүй байв.

Бид хүн нас барсан хэргийг нуун далдлахыг оролдсон гэх мэдээллийг тодруулахаар “Мэгүн” ХХК-ийн компанитай холбогдлоо.
-ИРГЭН НАС БАРСАН ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛСАН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ-
-Танайхаар зуучлуулж Япон улсад ажиллаж байсан иргэн амиа хорлосон гэдэг үнэн үү?
-Энэ мэдээлэл үнэн. Гэвч та бүхэн хаанаас энэ мэдээллийг авсан юм бэ?
-Энэхүү хэргийг танай компанийн зүгээс нуун дарагдуулахыг оролдсон гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Манай компаниар дамжуулан Японд ажиллаж байсан иргэн амиа хорлосон. Бид ар гэрийнхэнд нь дуулгаж, буяны ажлыг хийсэн. Гэрийнхнийх нь зүгээс хүүхдээ амиа хорлосон гэдгийг нийтэд мэдэгдэхгүй байвал сайн байна гэсэн хүсэлт гаргасны дагуу бид хамт ажиллаж байсан хүүхдүүдийг энэ хэргийн тухай хамаагүй мэдээлэл гаргахгүй байхыг хүссэн. Харин таны ярьж байгаа шиг нуун дарагдуулсан зүйл огт байхгүй.
-Гадаад харилцааны яам болон Осака дахь Монгол улсын консулын газарт энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна гэж бидэнд мэдээлсэн. Тэгэхээр хүний амь настай холбоотой уг асуудлыг та бүхэн мэдээлээгүй байна гэж ойлгогдож байна?
-Тийм зүйл огт байхгүй. Бид бүх хууль дүрмийн дагуу өгөх ёстой мэдээллээ өгч ажилласан. Талийгаачийн ар гэрийнхнийг Япон улсад хүргэх, буцаад Монгол руу чандарыг авч явах гээд зохих зөвшөөрөл, визний асуудал хүртэл Консулын газар, Элчин сайдын яамаар дамжиж байгаа. Талийгаачийн ар гэрийнхнийг зөвшөөрсөн тохиолдолд энэ талаар баримт, мэдээллийг өгч болно.

ШУТИС-ийн оюутны 2-р дотуур байранд шүглэсэн Дулмаа охины сүнс юу хайна вэ


ШУТИС-ийн оюутны 2-р дотуур байрыг чөтгөртэй гэж ярихыг сонсоод уг байранд амьдарч байгаад дээрхи шалтааны улмаас уг байрнаас гарсан тус сургуулийн оюутан М гэдэг охинтой уулзаж ярилцсан юм. Тэр эхлээд дургүйцэж байсан ч нэрээ нууцлан тэр тухай ярихыг зөвшөөрсөн юм. Ингээд түүнд тохиолдсон явдлыг сонирхуулъя.

Би тэр байранд ороод удаагүй байлаа. Тэгтэл манай тасагт нэг хөдөөний охин нэмэгдэн орж ирсэн.Тэрийг Нямаа гэдэг юм. Бид цг амьдраад удаагүй байлаа. Тэгтэл нэг шөнө миний нойр ер хүрэхгүй сэрүүн хэвтэж байтал цонх гаднаас нь тогших чимээ гарлаа. Би өндийгөөд харсан чинь нэг тайрмал үстэй охин шалны мод шиг юм гартаа барьчихсан намайг гараад ир гээд байх шиг дохиод зогсч байсан. Би нэг их юм бодсонгүй порчикоор шагайгаад харах хооронд өнөөх чинь алга болчихсон. Би мэл гайхсан ч тэр үед чөтгөр шулам гэж санаанд ороогүй. Тэр өдрөөс хойш өдрийн цагт юм ажиглагдахгүй ч шөнө болохоор элдвийн юм үзэгдэх болсон.

Тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа шөнө дундын үед цонхны доогуур олон цэргүүд алхаад байгаа  юм шиг чимээ гарч байснаа өрөөний хаалганы бариулыг хэн нэг хүн тор тор хийтэл оролдож эхэлсэн. Харин өглөө сэрсэн чинь нөгөө шинээр ирсэн охин бөөн шуугиан дэгдээчихсэн байлаа. Яасан бэ гэсэн чинь өчигдөр оройхон нь эвхээд тавьсан байсан хувцасыг нь хэн нэгэн шалан дээгүүр тараагаад хөглөрүүлээд хаячихсан байсан юм байх. Тэгээд нөгөөх чинь хажуу орны Туяаг ингэлээ гээд хэрэлдээд байсан. Би тэр үед хурдхан хувцаслаад хичээлдээ яваад өглөө хоёр цагийн хичээл орчихоод ирсэн чинь Нямаа ирчихсэн байлаа. Би гайхаад “Чи чинь хичээлгүй юмуу” гэвэл Нямаа “Би чамд нэг юм яръя. Би өглөө гарч яваад зам гарах гээд зогсож байтал гэнэт миний араас хэн нэгэн түлхээд би золтой л машин доогуур орчихсонгүй. Ашгүй тэр жолооч ах их удаан явж байсан тулдаа л зүгээр өнгөрсөн. Хэн намайг түлхчихдэг байнаа гээд босоод харсан чинь нэг хачин царайтай охин аймаар хараад зогсож байснаа нүдний минь өмнүүр алга болчихсон. Ёстой аймаар. Тэгээд болоогүйээ, хичээл дээр би ямарч хувцас өмсөөгүй юм шиг  даараад чичрээд байсан. Тэгээд би ирчихээд байна” гэж ярихад нь би итгэх ч биш . байх ч биш болоод өнгөрсөн.Тэгсэн бинь тэр шөнө цонх хагарах чимээ гарахаар нь цочоод харсан чинь цонхоор нэг хүн гулгаад ороод ирдэг байгаа. Би ч дуугарч чадахгүй харсаар байтал тэр шууд Нямаа руу очоод дээрээс нь тонгойж байснаа хоолог нь хоёр гараараа боож эхэлсэн. Би хаширч босоод гэрэл асаачихсан чинь алга болчихсон. Тэгээд хартал нөгөө хагарсан цонх зүв зүгээр өрөөнд айж гайхсан бид хэдээс өөр хэн ч байсангүй. миний дуунаар бүгд сэрчихсэн байлаа. Нямааруу очсон чинь тэр хоолойгоо хоёр  гараараа бариад ухаан  алдчихсан байсан. Би харсан бүхнээ ярьсан чинь тэд нар итгэж өгдөггүй намайг тоглоод байна гэсэн. Ер нь анх намайг тар хүнийг харсан өдрөөс хойш Нямаа нэг л сонин болчихсон Нэг л ууртай гунигтай болчихоод байсан. Тэгээд бүр саяын явдлын дараагаар дандаа ухаан алдаад уначихдаг болсон. Эсвэл зүв зүгээр хичээл хийж сууж байснаа хадруу аймаар харснаа “Хүүе, Мөөгий чиний толгой дээр нөгөө муухай охин чинь суучихаад надруу хараад байна шдээ”  гээд байдаг болсон. Тэгээд байж байтал хэд хоногийн дараагаар Өвөрхангайгаас эцэг эх нь ирж Нямааг эмчлүүлнэ гээд аваад явсан,одоо хаана  байдгийг би мэдэхгүй. Сургуулиасаа жилийн чөлөө авчихсан гэсэн. Харин үлдсэн бид нар бүр гайхаж энэ тэр юм сураглаж байгаад байрны жижүүрийн хүүгээс нэг юм сонссон л доо. Тэр юу вэ гэвэл 5-6 жилийн өмнө энэ өрөөнд Дулмаа гэдэг охин байсан гэсэн. Тэр их дураараа, тасгийнхаа охидуудын хувцас хунарыг нь хэлэлгүй хамаагүй өмсөөд явчихсдаг байсан юм байх. Тэгээд нэг өдөр тасгийнх нь хэд уурлаад түүнд энэ тухай хэлтэл тэр аймаар уурлаад “Та нар нэмайг ядуу зүдүүгээр нь дээрлэхлээ” гээд хаалга саваад гараад гүйчихсэн гэсэн. Тэгж яваад яг нөгөө Нямаагийн машинд дайруулах шахсан зам дээр хальтирч унаад машин доогуур орчихсон юм гэнэлээ гэж ярьсан. Тэгээд тэрнээс хойш тэр өөрийнхөө байсан өрөөнд хоргочихоод шөнө болгон хүний хувцас өмсөж өрөөн дотуур алхдаг, хувцасны эзнийг нь хорлох гээд байдаг болчихсон гэсэн. Тийм болохоор би тэндээс гараад хоёр сар шахам болж байна. Миний оронд орсон охидыг яаж байдгийг би мэдэхгүй, тэд л лав айдаг байхаа.



Хүйт дагуулсан яриа


Аливаа хүн бүхэнд өөр өөрийн хобби бий. Хөөрхүү Дашдорж хэмээх 40 орчим насны эрийн сонирхолотой  зүйл нь нохой Хөдөөд дашдоржийнх шиг олон нохойтой айл бараг үгүй. Тэдний нохдоос айгаад хүн амьтан бууж мордож чаддаггүйг бодхоор хэр олон нохойтой нь тодорхой. Зарим хүмүүс ийм олон нохойг яаж хооллож тэжээдэг юм бол хэмээн гайхдаг байв.. Дашдоржийн нохдуудын дотор ганцхан жэнхэнэ Монгол банхар байдаг бөгөөд түүндээ эзэн нь их хайртай. Нэг удаа дашдорж хот орж очсон айл болгоноосоо хүүхдүүддээ өмсүүлэх хувцас хунар авчээ. Гэрлүүгээ буцахын өмнө тэрээр буусан айлруугаа явж байгаад гудамжнаас шинэхэн савхин дээл олжээ. Хурдхан шиг барьж явсан цүнхэндээ хийчихээд, гэртээ хариад өмсвөл түүнд хачин  сайхан таарчээ. Эхнэр нь “хэн өгсөн юм бэ” хэмээн асуухад олсноо нууж ” нэг анд маань өгөөд” хэмээн залж орхисон байна. Түүнээс хойш дашдоржын банхар нохой нь үе үе учир зүггүй хуцах болж, бүр гэрлүүгээ цоройж байгаад эзэндээ зодуулжээ. Банхар Дашдоржийг хониндоо явахад дагаж явдаг байснаа болж,. Түүнээс болоод Дашдорж нохойгоо зөнөж дээ хэмээн бодож эхнэр нь ч тэгсэн байх хэмээн зөвшөөрчээ. Нэг удаа дашдоржийг хониндоо яваад иртэл банхар нохой нь гэр дээр нь гарчихсан байж гэнэ. Эхнэр нь хүүхдээ дагуулан аргалд яваад ирж байжээ. Гэр дээр гарсан нохойг алдаг жамтай юм гэнэлээ гээд дашдорж жалганд хөтлөн аваачаад буудан алсан байна. Түүнээс хоёр хоногийн дараа Дашдоржийн сумын төвд сургуульд сурч байсан охин нь нас барлаа гэсэн хэл ирж, эхнэр нөхөр хоёрыг шоконд оруулжээ. Охиныхоо ажил явдлыг өнгөрөөгөөд удаагүй байтал бага  хүү нь зүгээр сууж байсаа гэнэт хаалга тийш заан татаж унав.Түүнээс хойш бага хүү нь өвдөн сандаргаж эхэлсэн гэнэ. Аймаг сумын эмнэлэг эмчилж дийлээгүй учир хотруу хүүгээ аваад явжээ. Хотод ирээд онош нь тодролгүй байсаар эгчийгээ өнөрснөөс хойш яг долоо хоногийн дараа хүү нь нас баржээ. Яван явсаар хэргийн эзэн дашдорж болох нь тэр. Ямар нэгэн юмнаас боллоо, юу болсноо ярь гэхэд эхнэр нь “манай хүн хэд хоногийн өмнө нохойгоо буудсан” гэхэд аав нь дашдоржийг дагуулан ламджээ. Лам үзээд ” танайд хүний сүнс хоргодсон бараан хуьцас байна. Түүнийг зайлуулахгүй бол эхнэр чинь, бас чиний амь насанд халтай юм байна. нохой уг нь тэр сүнсийг хөөх гэж оролддог байжээ. Түүнийг нь мэдэлгүй чи алсан байна” гээд баахан рашаан утлага өгчээ. Дашдорж гэртээ ирээд савхин дээлээ хээр аваачин шатаасан бөгөөд рашаан утлагыг ч ламын зааснаар утаж ариулжээ. Монголчууд хээрээс олдсон юм бүрийг авдаггүйн учир ийм байдгийг дашдорж саяхан л ойлгосон байна. Сүүлийн үед Монголд комыссын бараа маш их зарагдах болсон. Хүний хуучин хувцас тийм ч сайн үр дагавар авчирдаггүйг Дашдоржид тохиолдсон явдлаар жишээлэн бичлээ.

Сэтгэц мэдрэлийн эмнэлэгээс гарсан охины бичсэн тэмдэглэл


Бид сэтгэц мэдрэлийн өвчтөнүүдийн хөтлөсөн тэмдэглэлүүдийг “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэж тохуурхан нэрлэдэг. Зарим нэгийг нь харахад үнэхээр ч өвчнийхөө аданд автан эсэн бусын солиолтой хэнээрхэлээр хэдэн арван хуудас цаас шал дэмий цоохорлосон байдаг. Увс аймгийн харъяат Ш.Сурмаажав гэдэг өвгөжөөр хүн Ховд аймаг дахь баруун бүсийн сэтгэл мэдрэлийн диспансарт олон жил хэвтэж байгаад өөд болсон дүү Ш.Сармаажавын хөтөлж байсан тэмдэглэлүүдээс надад өгөхдөө “За миний дүү чи надаас чөтгөр шулмасын тухай их асуудаг. Би ч чамд нэлээд зүйл ярьж өгсөн. Харин Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт арваад жил хэвтээд 1990 онд эмнэлгээс гараад өөд болсон дүүгийн минь бичсэн зүйл нэг л үнэн юм шиг санагдах боллоо. Хэрэгтэй бол сонирхохгүй юу” гэсэн юм. Би “за” хэмээн ихэд олзуурхан авсан хэдий ч ажлын цаг заваас хамаараад түүнийг нь мартаж орхиж. Харин хэд хоногийн өмнө тэрхүү солио өвчин туссан хөөрхий талийгаачийн тэмдэглэлийг уншаад айн хэрдхийж, бас ч гэж хүүхэд ахуй цагтаа Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн гадаа саваагүйтэн очиж яриаг нь сонсдог байсан Баян-Өлгий аймгийн харъяат Сайлуу хэмээх казак эрийн нэр гээд олон олон зүйлс дотор нь байгаад бага ч гэсэн үнэмших сэтгэл төрснөөр чөтгөр шулмасын адал явдлыг эрэлхийлэгч уншигчиддаа энэхүү аймшигт хийгээд сэтгэл өвдөм зүйлийг найруулан засч бичиглэж байна. энэ дэвтэр бол түүний эмнэлэгээс гараад бүх үүх түүхээ бичсэн тун ч үнэт зүйл нь байсан бөгөөд талийгаач үнэхээр галзуу солиотой хүн байсан уу? гэдэг асуултыг надад болоод уншигч та бүхэнд тавьсан юм шиг санагдсаныг нуух юун. Сараажав өгүүлрүүн … Манай ангийнхан тэвэг хийх тугалга олохоор аймгийн төвөөс нэлээд зайтай орших Хогийн хар руу явцгаалаа. Тэнд очоод тугалга хайж явтал би машины эвдэрсэн хуучин аккумляторын сэгэн дотроос овоо том тугалга олтол манай ангийн “олигор” Бямбаа ирээд булааж авахдаа мигий хамраас цус гартал алгадчихаад хөвгүүдтэй хамт инээлдсээр зугтаж одлоо. Би ч тэндээ уйлсаар үлдсэн бөгөөд өвдгөө дэрлэн суусаар байтал нэг л мэдэхэд харуй бүрий болсон байв. Өө нээрээ мартчихаж. Би унтчихсан ч байсан билүү. Нэг л мэдэхэд миний өмнө хөх гал сүүмэлзэн байснаа гэнэтхэн эмэгтэй хүн болоод хувирчихсан. Хувхай цагаан царайтай, нүд нь огт хөдлөхгүй. яг л манай урд талын агентын авгай шиг яравгар царайтай. За энэ ч яахав. Шав шалдан байхыг нь хараад би хичнээн ичсан гээч. Тэгснээ тэр авгайн нүдгээс гэнэтхэн нөгөө хөх гал асаал эхлэсэн. Би айгаад босоод зугтах гэсэн боловч үнэндээ хөдөлж чадаргүй байснаа санаж байна. харанхуй байсан хэрнээ түүн дээр гэрэл тусгачихсан мэт л тод харагдсаар над уруу дөхөж ирсэнээ “Чиний нагац ах чинь намайг үхүүлчихээд жаргаж байна уу?” гэж асуухад нь би өнгөрсөн хавар Улаангомын хогийн хар дээр боож үхсэн бэр эгч Ичинхорлоогоо байхыг нь таниад түлхэж орхисон ч гар минь биеэр нь нэвтрээд гарчихаар нь айхдаа ухаан алдчихсан. Нэг мэдэхэд л нар гарчихсан би хогийн харын машины сэгний дэргэд хэвтэж байгаагаа мэдсэн. Үнэндээ тэр үед Ичин бэргэнтэй уулзсан явдал зүүд үү, бодитой байсан уу гэдгийг сайн ухаараагүй. Толгой аймаар муухай өвдөж байсан ч арайхийж явсаар гэртээ ирсэн. Ээж гэртээ хоносонгүй гээд загнаж байна. Тэгэхээр нь би “Урьд шөнө би Ичин бэргэнтэй уулзаад. Уруул нь хавдчихсан шалдан явж байна лээ. Бас хүзүү нь аймаар урт гээч” гэж хэлчихсэн чинь ээж “Цөг гэм. Үхсэн хатсан амьтнаар доог тохуу хийгээд бузартай гэдэг нь ” гээд галын шилээврээ шүүрэхээр нь би гараад зугтчихсан. Орой болсон хойно амбаартаа унтах гэснээ айгаад гэртээ ороод хэвтлээ. Нэг мэдсэн чинь намайг Ичин бэргэн урт хүзүүгээ өлгийлгөчихөөд дуудаад болдоггүй. Би яагаад ч юм бэ сэмээрхэн гараад явчихсан. Түүнийг өөрийн мэдэлгүй дагасаар нэг л мэдэхэд өнөөх хогийн хар дээрээ очсон. Ичин бэргэн дахиад л “Нагац ах чинь жаргаж байна уу” гэснээ “Чи надтай хамт явах уу? Би их гоё газар байгаа ” гээд олон юм яриад унасан. Би хариу хэлэх гэсэн хэдий ч үнэхээр дуу гарахгүй байсан. Өглөө сэрээд хартал гэртээ орон дотроо хэвтэж байгаагаа мэдсэн. Тэгээд л зүүдэлжээ гэж бодсон боловч ээж “Чи чинь яахаараа шөнө гарч яваад хэдэн цаг алга болчихдог байна аа? Чамайг орж ирэхийг чинь би мэдсэнгүй” гэж хэлэхээр нь гэнэтхэн айх шиг болоод шөнийн болсон явдлыг ээжид дахиад хэлсэн чинь мөн л загнасан. Түүнээс хойш Ичин бэргэн байнга үзэгддэг боллоо. Өрх дэрвээд, гэрийн унь шажигнаад, тоононы завсраар Ичин бэргэн нисч орж ирээд намайг авч одно. Заримдаа нэг харанхуй хонгилоор аваад нисчихнэ. Энэ тухай ээждээ хэлэвч ер халгаахгүй. “Худлаа яриад байх юм. Чи минь галзуурчи хсан юм уу? Шөнө чи хөнжилдөө л байсан шүү дээ” гэнэ. Учир нь намайг гарч яваад байхаар ээж хаалгаа дотроосоо цоожилдог болсон юм. Гэтэл би тооноор гараад байдаг. Энэ тухай ээж тоохгүй болохоор нь ахдаа, ангийнхандаа, нагацдаа, ер нь бүх танидаг хүмүүстээ хэлсэн боловч тэд хөхрөлдөөд огт тоодоггүй нь гачлантай. Аргаа барахдаа нэгэн шөнө Ичин бэргэнийг ар рэхээр нь байдаг чадлаараа “Энэ хүмүүс намайг ер ойлгохгүй байна. Та намайг бүр аваач” гэтэл тэрбээр “Тэгье. Чи жинхэнэ чөтгөр болно” гээд гараа сунгатал нэг юм дараад авсан /түүнийг ах Сурмаажав нь дарсан гэдгээ надад хэлсэн юм/. Тэгээд эмч ирж нэг л их айхтар өвддөг тариа надад хийснээс хойш би юу ч мэдрэхээ больсон. Бүр Ичин бэргэнтэйгээ ч уулзахаа больсон. Харин нэг өдөр эмнэлэгт байгаагаа мэдсэн. Яагаад эмнэлэгт хэвтсэнээ асуусан боловч хэн ч хариулсангүй. Эргэн тойронд нэг л хачин сонин хүмүүс хачин хачин юм яриад л… Би аргаа бараад цонхон дээр очоод хартал хэдэн хүүхдүүд “Мэдрэл муут мэдрэл муут ” гээд шоолж байна. Цаана нь огт танихгүй байшин барилга… Гэтэл нэгэн шөнө Ичин бэргэн гэнэтхэн хүрээд ирлээ. Өрөөний салхивч гэнэт сэвхийн онгойсноо Ичин бэргэн ороод ирэв. Би айсандаа нүдээ аниад хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн ч тэр харагдаад байх нь тэр. Ихэд уурласан бололтой, салхигүй байхад үс нь хийсээд л аймшигтай дуугаар “Чи надаас зугатаж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн үү? ” гэхэд нь би гайхахдаа “Би хаана байгаа юм бэ?” гээд асууж орхилоо. Тэр учиргүй тас тас хөхөрснөө “Чи үнэхээр буруугүй байх нь. Чи Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байна. Хүмүүс ийм муухай шүү дээ” гэж хэлээд зэвүүн инээснээ намайг хамт явахыг ятгав. Би ч энэ аймшигт газраас явахыг завдсан боловч цонхны нь гадуурхи сараалжин төмрөөр багтахгүй байлаа. Багтахгүй байгаагаа би гаднаас харж байгаа нь нэг л сонин. Удалгүй цагаан халадтай хүмүүс орж ирээд надад тариа хийчихлээ. Энэ тухай эмнэлгийн атаман Сайлуу хагаст хэлэхэд намайг шоолж инээгээд “Би чамд нэг дуу дуулж өгье” гээд надад түүнийгээ зааж өгсөн. “Өөе түмпэн түмпэн Бузы байна Өөе коструль дүүрэн Кушуур байна Кэн нь идэх вэ?” гээд л цаашаа зөндөө их. Жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн чинь энэ Сайлуу юм шүү дээ. Гэтэл намайг үнэнээ яриад байхад л сэтгэл мэдрэлийн эмнэлэгт арван жил хэвтээд гарахдаа хүн гэдэг амьтныг үзэн ядах болсон юм даа. Манай Сурмаажав ах намайг бараг эргээгүй. Харин ээж минь нас барсан гэнэ. Ичин бэргэн ч яахав. Намайг дагаад Увсад иржээ. Бид шөнө бүр уулзана. Мартсанаас тэр өлсөж байгаагаа надад өмнө нь хэлдэг байсан хэдий ч түүнд тусалж чаддаггүй байлаа. Хөдөө ирээд би түүний заавраар шөнө болгон арвайн гурил, шар тос шатааж, утаа гаргаж хооллодог болсон. Энэ явдалд баярлан тэрбээр ихэд баярлан “Би чамайг чөтгөр болгохоо болилоо. Харин ээжийн чинь байдаг газрыг зааж өгье. Даанч намайг тийшээ ойртуулдаггүй юм” гэж ятгах болов. Энэ тухай Сурмаажав ах болоод бусад хүнд хэлбэл ахиад л цагаан халаадтай бариад өгчих учраас айгаад дуугарч болохгүй гэдгээ сайн мэдэж байна. Эцсийн эцэст хавь ойрынхоо хүмүүсийн доромжлолоос айхын эрхэнд “Ээждээ очъё” гэдгээ Ичин бэргэндээ хэллээ. Тэр “Маргааш шөнө мичид гудайхаар ээж чинь чамайг ирж авна” гэсэн. Би диваажин гэдэг гоё газар очих юм гэнэ. Энэ арван жилийн хугацаанд намайг ганц ойлгож байсан хүн нь шулмас болж хувирсан. Тэр нь Ичин бэргэн байсан юм. Тиймээс би түүнээс огтхон ч айхаа больсон. За энэ ч яахав. Маргааш ээжтэйгээ уулзана… Ингээд түүний тэмдэглэл дууссан байлаа. Энэ тухайд түүний ах Сурмаажав гуайгаас асуухад “Үнэн шүү. Мичид гудайх үеэр талийгаач гараа сунгаад ээж ээ гэж орилоод өнгөрсөн юм. Нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл тодорсон байсан” гэж хэлсэн билээ. Энэ хүн солиорох нь солиорсон ч гэлээ юутай ч нэгэн учир битүүлэг зүйл байсан нь бидэнд ч ойлгогдоод байх шиг.

Ум Ма Ни Бад Мэ Хум тарнийн тухай




УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн тарнийг унших нь маш сайн. Гэхдээ энэ тарнийг уншихын сацуу утгыг нь бодох хэрэгтэй. Учир нь энэ зургаан үеийн утга нь их өргөн бөгөөд агуу юм. Эхний УМ гэдэг нь А,У,М гэсэн гурван үсгээс бүрдсэн. Эдгээр нь уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурханы ариун лагшин, зарлиг таалалд хувиргалыг илэрхийлж байгаа юм. Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу, эсвэл тэд огт тусдаа юмуу? Бүх бурхад бидэн шиг хүмүүс байсан бөгөөд өөрсдийн зам мөрийг дагаснаар гэгээрсэн байдаг. Бурханы шашинд хүн анхнаасаа алдаа гаргадаггүй, сайн сайхан байдаг гэж батлаагүй. Ариун лагшин зарлиг таалал нь аажмаар хөгжиж ариун бус хэсгээ орхин ариусч байдаг. Энэ яаж болдог юм бэ? Зам мөрийг дараачийн дөрвөн үсэг илэрхийлж байгаа юм. МА НИ гэдэг нь эрдэнэ гэсэн утгатай бөгөөд аргын талыг илэрхийлж байдаг. Энэ нь гэгээрлийг олох бодь сэтгэл, хайр, энэрэл, нигүүлсэх сэтгэл юм. Ядуурлаас аврах эрдэнэ шиг л гэгээрлийн бодь сэтгэл ядуурал, бэрхшээлийг гэтэлгэж амлаланг авчирах увидастай. Үүнтэй адил, хамаг амьтны хүсэл мөрөөдлийг биелүүлэгч эрдэнэ шиг гэгээрлийг олох бодь сэтгэл нь хамаг амьтны хүслийг гүйцэтгэдэг.



БАД МЭ гэсэн хоѐр үе бол бадамлянхуа цэцгийг илэрхийлж билиг ухааныг бэлэгддэг. Шавар дээр ургадаг боловч шаварт бузарлагдаагүй бадамляанхуа цэцэг шиг билиг ухаан нь зөрчил гарсан нөхцөлд тэсвэртэй байлгадаг бөгөөд хэрэв билиг, тэвчээр байхгүй бол зөрчилдөх нь мадаггүй юм. Билиг ухааны хүчээр бид юмс үзэгдэл нь мөнх бус байдаг, “би”нь үнэн бүтэж орших эсвэл үнэн чанартай оршихоос хоосон чанартай байдаг субъект, объектын ялгаа хоосон чанар, мөн чанартай оршихоос хоосон чанар энэ бүхнийг билиг ухаанаар ойлгож авдаг. Олон янзын билиг ухаан байдаг боловч хамгийн чухал нь хоосон чанарыг ойлгож буй билиг ухаан билээ. Ариуныг арга ба билиг хоѐрын нэгдлээр олж авдаг бөгөөд энэ нь ХУМ юм. Энэ нь салшгүйг илэрхийлж байдаг. Сударт энэхүү арга билгийн салшгүйн чанар гэдэг нь билигт арга, аргад-билиг нөлөөлдгийг хэлж байгаа юм. Тарни буюу тантрын, хөлгөнд энэ нь арга билиг хоѐулаа салшгүй бүтэн нэгэн зүйл болж ухамсар гэж үздэг. Таван язгуур бурхадын хөрөнгө үсгийн хувьд ХУМ гэдэг нь Аюуш бурханы хөрөнгө үсэг бөгөөд энэ нь цаглашгүй, хөдлөшгүй ямар ч юм түүнд саад боддоггүй гэсэн утгатай. Ингээд УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн зургаан үсэг нь арга ба билгийн салшгүй нэгдэл хэмээх зам мөрийг сайтар мэдсэнээр таны ариун бус бие, хэл, сэтгэл чинь бурханы ариун лагшин, зарлиг, таалал болж хувирна гэсэн утгатай юм. Та нар өөрөөсөө гадна Бурханы хутаг байна гэж хайх хэрэггүй тэр чинь дотроо байдаг гэж ярьдаг. “Их хөлгөний дээд үндэс”-д Майдар бурханы айлдсанаар хүн бүхэн өөрсдийн угт бурханлаг мөн чанартай байдаг. Бидэнд ариун хөрөнгө байдаг бөгөөд энэ Татагатагарбха буюу Түүнчлэн ирсэний чанар. Энэ чанарыг л бид хөгжүүлэн бурханы хутгийг олох учиртай.



Чөтгөр гэж байдаг уу?


Бидний хар багаасаа сонсож өссөн үлгэр домгийг чөтгөр, шулам, мангасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ийм гаж сонин зүйл байдаггүй байсан ч, тэдний оронд өөр нэг зүйл заавал бодож олох л байсан байх. Муу хүчний эсрэг хүчин мөхөсдсөн хүн төрөлхтөн “ямаан хүний оронцог”-ийг оюун ухаандаа хийсвэрлэн бодож олсон байж болох юм. Харин чөтгөр байдаг бөгөөд ямаатай маш төстэйдүү, жижигхэн эвэртэй, эрүүндээ ооч сахалтай бас сүүлтэй гэнэ. Нэг үгээр хэлбэл үгээр хэлэхийн аргагүй үзэшгүй муухай амьтан юм байх. Зарим нэг нь чөтгөрийг тас хар бие, урт хумстай сарвуу, сүүл, эвэр, том ам, урт хамартай эсвэл гахайн хоншоор, харанхуйд хурц гэрэлтсэн нүдтэй байхыг харсан ч гэж ярих нь бий. Мөн ямаан, үхрийн эсвэл морин туурайтай гэдэг. Чөтгөр нь газар бүрт босоо ороолон, хий юм, мэхт, гүйдэл, дайсан, танхил гэх мэт өөрийн гэсэн нэршилтэй ба нэрээр нь дуудвал гэнэт гарч ирдэг гэдэгт итгэдэг учир хамаагүй хэлэхээс цээрлэдэг байна. Тэдгээр нь ой, намаг хаягдсан эзэнгүй байшин, бүр сүмд ч тантай таарч мэднэ. Чөтгөр хэмээх тамын хүүгийн хүлээх үндсэн үүрэг бол хүнийг муу зүйлд уруу татах, бодлогогүй алхам хийхэд түлхэх, залхуурах өвчин, харамч сэтгэл, нүгэлт бодол, хар муу санаа төрүүлэх юм. Чөтгөр нь хүний зүүн мөрөн дээр гарч суугаад зүүн чихэнд нь элдэв муу зүйл хийхийг ятган, нүгэл үйлдэхэд өдөөн турхирч байдаг бол харин бурхан баруун мөрөн дээр нь сууж чихэнд нь шивнэн, үнэний мөрийг олоход нь чиглүүлж байдаг гэнэ. Чөтгөрүүд бүгд эр хүйстэн тул шуламтай ураг барилддаг гэж үздэг бөгөөд тэд хуримлахдаа дөрвөн замын уулзвар дээр найр хийж, хөөцөлдөн тоглож, бүжиглэн цэнгэснээс үүдэн зам дээр тоосон хуй босдог аж. Хэрэв тэр хуй руу хурц хутга шидвэл ир нь цусаар будагдаж, хуй салхи намддаг бөгөөд харин тухайн газарт туурайн мөрнүүд үлдсэн байхыг тов тодорхой харж болохоор байдаг байна. Чөтгөрийн төрөлх нутаг нь мэдээж бусад ахан дүүсийнхээ хамтаар үйл тамаа эдэлдэг халуун там. Гэхдээ чөтгөр хүссэн үедээ хаана ч гарч ирж чаддаг. Чөтгөр нь бурхантай тэрсэлддэг, маш аюултай муу ёрын хүч болон түүний гар хөл болон аахар шаахар ажилд зарагддаг ороолон гэсэн хоёр төрөлд хуваагдана. Москва орчмын нутгийн захиргаа зуслангийн байшингууд барихаар хүн амьтан оршин суудаггүй газар экскаватороор 600 м газар ухуулах үед үүссэн юм. Шинээр үүссэн цөөрмийн тогооны зүүн талд долоо, баруун талд зургаа, нийтдээ 13 булаг байв. 10 гаруй жил улиран өнгөрсний дараа цөөрмийн талаар олон янзын цуу яриа, оньсого таавар мэт зүйлс сонсогдож эхэлсэн аж. Жишээлбэл, сартай намуухан шөнө цөөрмийн дээгүүр ногоон манан татдаг ба энэ үед уснаас этгээд сонин, улих, мэгшин уйлах шиг дуу чимээ гардаг гэнэ. Нутгийн иргэд одоо энэ цөөрөмд сэлэхээс айдаг. Ялангуяа цөөрмийн долоон булагтай тал руу живж үхэхээс айгаад хэн ч очиж зүрхэлдэггүй байна. Хачирхалтай нь, зөвхөн эрчүүдийг цөөрөмд живж амь насаа алддаг ба харин эмэгтэйчүүд, хүүхдүүд ямар нэгэн ид шидээр аврагддаг аж. Нэг охин хийлдэг том бөмбөлөгтэйгээ цөөрөмд, эргээс холгүйхэн сэлж байжээ. Гэтэл гэнэт цөөрмийн тэг дунд нь өрх үүсч бяцхан охиныг долоон булаг тийш сорж эхэлжээ. Байгалийн хүч болон охин хоёрын хооронд хүч тэнцвэргүй тэмцэл үүсч эргүүлэг түүнийг үхлийн хаалга руугаа сороход охины гараас бөмбөг нь мултрав. Охины үхэлтэй тэмцэн бачимдан хашгирах дууг сонссон томчууд гүйлдэн ирж хөөрхий охиныг татаж гаргажээ. Харин бөмбөг эргүүлэгний аясаар тойрон эргэлдсээр байсан ба дараа нь уснаас хоёр бүрзгэр гар гарч ирэн гүн рүү авч одсон ажээ. Аврагчид цөөрмийн гүнд ийм “араатан” байдаг гэдэгт итгэдэггүй ч цөөрөм рүү огт орж зүрхшээж байгаа юм. Мэдээж хэрэг хараал идсэн, цөөрмийн тухай яриа адал явдалд дурлагчдын хорхойг хүргэж таараа шүү дээ. Тиймээс ч зусланд охинтой тохиолдсон явдлын дараахан Евгений гэгч сониуч эр иржээ. Тэрээр хэдэн шөнө дараалан цөөрмийн дэргэд харуулдсан бөгөөд нэг өглөө түүнийг тэндэхийн оршин суугчид эрэг дээр ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Хэдэн цагийн дараа ухаан ороод тэрээр өөрт тохиолдсон ер бусын явдлын талаар цугласан хүмүүст ярьсан байна. Шөнө дундын үед цөөрөм хүчтэй бургилан дараа нь уснаас дөрвөн мөчтэй нохой шиг амьтан гарч иржээ. Уг амьтан биеэ шилгээн усаа хагсраагаад хойд хоёр мөч дээрээ босон түүний сууж буй зүг алхсан гэнэ. Энэ үед нар үүлний цаанаас гарч ирсэн ба түүний өмнө тамын хүү өөрийн биеэр заларсан байв. Үүнийг харсан Евгений ухаан балартан газар унажээ.

Өсвөр насны хүүхдүүдийн “Цэнхэр халим” гэж сүлжээ байдаг уу?

Сэтгэл зүйн хувьд эмзэг, тогтворгүй, бүгдийг зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж, түүнийгээ зөв гэдэгт бат итгэдэг, аливаад автахдаа амархан, шилжилтийн үедээ яваа охид амиа хорлосон нэлээд олон тохиолдол ОХУ-д гарчээ. Өсвөр насны 130 охины үхэл хоорондоо нэг зүйлээр адил төстэй байсан нь тэд бүгд сошиал сүлжээний нэгэн группийн гишүүд байв. Даалгавар гүйцэтгэж явсаар эцэстээ амиа хорлоход хүргэдэг тийм тоглоомоор тэд тогложээ.
Орос хэл дээрх “Синий кит” /Цэнхэр халим/ гэх хайлтын үр дүн өч төчнөөн гарч ирнэ. Харин одоо Европын зарим орнуудад хэдийн нэвтэрсэн гэх. Их Британийн цагдаагийн байгууллага энэ талаар эцэг, эхчүүдэд албан ёсоор анхааруулж, “Цэнхэр халим” гэх цахим “алуурчин”-аас өсвөр насны хүүхдүүдээ хамгаалахыг зөвлөх болжээ. Хэдийгээр энэ тоглоомтой ямар нэг сэжмээр холбогдсон үхэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй ч тэд урьдчилан сэргийлэхээр сануулсан байна.
ОХУ-ын 15 настай сурагч Юлия Константинова өндөр барилгаас үсэрч, амиа хорлохынхоо өмнө энэхүү цэнхэр халимны зургийг Инстаграмдаа оруулсан байжээ.
ОХУ-ын 15 настай сурагч Юлия Константинова өндөр барилгаас үсэрч, амиа хорлохынхоо өмнө энэхүү цэнхэр халимны зургийг Инстаграмдаа оруулсан байжээ.

“ЦЭНХЭР ХАЛИМ” ГЭЖ ЮУ ВЭ?
“Цэнхэр халим” нэртэй амиа егүүтгэх тоглоомыг сошиал медиа сүлжээгээр групп үүсгэн тоглож, эцэстээ хүмүүсийг амиа хорлох хүртэл нь шахах, дарамтлах, сэтгэл зүйд нөлөөлдөг гэгдэж байгаа юм. Тухайн группийн администратор нь 50 хоногийн турш гишүүддээ өдөр бүр даалгавар өгдөг гээх. Үүнд өөрийгөө өвтгөх, гэмтээх, аймшгийн кино үзэх, шөнө дундын цагаар босох, эцэстээ бүр экстрим төрлийн даалгавар гүйцэтгэхийг даалгадаг гэнэ. Харин 50 дахь өдөр нь тухайн гишүүнийг амиа хорлохыг зааварладаг гэгдэж байгаа юм.
ОХУ-Д ГАРСАН “ЦЭНХЭР ХАЛИМ”-ЫН ДУУЛИАН
ОХУ-д дээрх “Цэнхэр халим” гэх тоглоомтой холбоотой амиа хорлосон цөөнгүй  тохиолдол гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Мэдээж шууд “Цэнхэр халим” гэх тоглоомд хариуцлага хүлээлгэх боломжгүй. Үүнийг батлах ч аргагүй юм.
Оросын “Новая Газета” сонинд “2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 130 хүүхэд амиа хорлож, нас барсан” гэж мэдээлэв. Мөн “Тэдгээр хүүхдүүд бараг бүгд ар гэрийн байдал сайн, боломжтой, аз жаргалтай гэр бүлд өсөж, торнисон, гэхдээ бүгд нэг ижил цахим группийн гишүүд байсан” гэжээ.
15 настай Юлия Константинова, 16 настай Вероника Волкова гэх сургуулийн сурагч хоёр охин 14 давхар орон сууцны барилгын дээврээс унаж, амиа алдсан хэрэг гарав. Өөр бас нэр нь тодорхойгүй 15 настай охин Красноярск хотод таван давхар барилгаас унахдаа хунгарласан цасан дээр бууж, хүнд гэмтжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө Читад мөн 14 настай охин галт тэрэгний урдуур үсэрч, амиа алдсан байна. Украины Львов хотод 13 настай хүү байшингийн дээврээс үсрэх гэж байхад нь амийг нь аварчээ.
Энэ мэт олон хэрэгт дуулиан болоод буй өнөөх тоглоом холбоотой эсэхийг тогтоохоор Оросын цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа гэнэ.
Амиа алдсан Юлия охин нас барахынхаа өмнө сошиал медиа хаягтаа “Төгсөв” гэж бичээд, цэнхэр халимны зураг оруулсан байжээ.
15 настай Юлия Константинова, түүний найз Вероника нар 14 давхар барилгын дээврээс унаж, амиа алджээ.
15 настай Юлия Константинова, түүний найз Вероника нар 14 давхар барилгын дээврээс унаж, амиа алджээ.

Вероника Волковаг сошиал сүлжээгээр амиа егүүтгэх тоглоомын группт хэт автсаны улмаас амиа хорлосон гэж үзэж байгаа юм.
Вероника Волковаг сошиал сүлжээгээр амиа егүүтгэх тоглоомын группт хэт автсаны улмаас амиа хорлосон гэж үзэж байгаа юм.